Lib4U
номын сангийн цогц програм хангамж
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
 
Lib4U номын сангийн цогц програм хангамж нь анх БСШУЯамны БСХХөтөлбөрөөс 2002 онд зарласан номын сангийн шилдэг програм хангамж шалгаруулах уралдаанд түрүүлсэн.

Lib4U програм нь одоогоор Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Өвөрхангай, Дорнод аймгуудад байрлах ШУТИС, МУИС, ХААИС, МУБИС, Сэрүүлэг, Монгол Бизнес, Тэнгэр зэрэг төрийн болон хувийн 20 гаруй их, дээд сургуулиудаас гадна Говь-Алтай аймгийн төв номын сан, Нээлттэй Нийгэм ТББ-ын номын сан, Хууль Зүйн Үндэсний Төвийн номын сангуудад тус тус ажиллаж хэрэглэгчдийнхээ талархлыг хүлээж байна.


Lib4U програмын ерөнхий онцлогууд:
 
  • Уншигч, хэрэглэгчдэд зориулсан тусгай электрон каталогтой бөгөөд энэ каталогт дотоод сүлжээ болон интернэтийн сүлжээгээр дамжуулан, нэмэлт програм суулгалгүйгээр дурын веб броузер ашиглан төрөл бүрээр хайлт хийх боломжтой. Мөн хамгийн сүүлд электрон каталогт нэмэгдсэн шинэ номын жагсаалтыг харах боломжтой.
  • Ердийн номын сангаас гадна электрон номын санд хандах, электрон номыг шууд унших боломжийг уншигч, хэрэглэгчиддээ олгодог.
  • Уншигчийн зураасан кодтой үнэмлэх, номны зураасан код, зураасан код бүхий номын формуляр зэргийг өөрөө үүсгэн жирийн принтерээр ердийн бичгийн цаасан дээр хэвлэн гаргадаг бөгөөд эдгээрийн тусламжтайгаар үйлчилгээ, тооллого явуулах, тайлан мэдээ гаргах иж бүрэн системтэй.
  • Номын сангийн удирдлагыг боловсронгуй болгоход шаардлагатай төрөл бүрийн тайлан мэдээ, статистик үзүүлэлтүүдийг гаргадаг. Эдгээрийг болон програмын бусад өгөдлийг Excel, HTML эсвэл зургийн файл болгон экспорт хийж гаргах боломжтой. Мөн Word зэрэг бусад хэрэглээний програмд өгөгдлийг хуулбарлан оруулах боломжтой.
  • Олон улсын номын сангийн UNIMARC стандарттай тохиромжтой.
  • Номын сангийн "DDC", "ББК", "УДК" зэрэг ямарч ангиллыг хэрэглэж болно.
  • Номын сангийн уламжлалт цаасан каталогийн картуудыг дахин бичилгүйгээр “MNS5271:2003” стандартын дагуу програмаас шууд үүсгэн, хэвлэн гаргах боломжтой.
  • Номыг төрлөөр нь нэг удаа тодорхойлж өгөөд дансны дугаар буюу ширхэг тус бүрээр нь давхцуулалгүй хялбархан тодорхойлдог. Үүнтэй зэрэгцэн номын сангийн цахим каталог, нэг бүрчилсэн бүртгэл болон нэгдсэн бүртгэл нь автоматаар хөтлөгддөг.
  • Ном тодорхойлоход хэрэглэгдэх хэл, улс, хот, хэвлэлийн газруудын лавлах системтэй.
  • Дурын байдлаар тайлан мэдээ гаргах, хайлт хийхэд зориулагдсан хүчирхэг шүүлтүүр, хайлтын системүүдээр бүрэн тоноглогдсон.
  • Програмын мэдээлэл харуулах хүснэгтүүд нь их уян хатан бөгөөд номын санч өөрийн хүссэн байдлаар баганануудын аль нь харагдах, харагдахгүй байхыг тохируулах, хүссэн талбараараа бүлэглэх, дурын талбараар хайлт хийх гэх мэт өргөн боломжтой. 
  • Уншигч хэрэглэгчдийг бүртгэж тайлан мэдээ гаргадаг системтэй.
  • Нэг уншигч болон нэг хэсэг уншигчдад зэрэг Email бичих боломжтой.
  • Програмын хэрэглэгчийн орчин болон хэрэглэх заавар нь Монгол хэл дээр бөгөөд өгөгдөл оруулахад үсэг тохирохгүй байх зөрчилгүй.
  • Програм нь бүхэлдээ түлхүүр үгээр хамгаалагдсан, мэдээлэлд хандах эрх хэмжээний зохицуулалттай.

Lib4U програмыг тасралтгүй сайжруулсаар ирсэн бөгөөд олон салбартай томоохон номын сангуудад зориулсан Lib4U NET Version, дунд болон жижиг номын сангуудад зориулсан Lib4U PC Version гэсэн 2 чиглэлээр хөгжсөн.
 

Lib4U NET Version
програмын ажиллах орчны диаграм

 

Lib4U PC Version
програмын ажиллах орчны диаграм

  Lib4U PC Version програмыг худалдан авбал

  • Компьютер (Pentium4, 256MB RAM, 70GB HD ...),

  • Олон үйлдэлт төхөөрөмж (Хэвлэх+Хувилах+Скайнердах),

  • Зураасан код уншигч төхөөрөмж (Barcode scanner)

  үнэгүй дагалдана.


 

Lib4U NET Version
програмыг хэрэглэж байгаа газрууд:

  • Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Төвлөрсөн номын сан
  • Компьютерийн Техник Менежментийн Сургууль
  • Үйлдвэрлэлийн Технологи Дизайны Сургууль
  • Холбоо Мэдээллийн Технологийн Сургууль
  • Механик Инженерийн Сургууль
  • Монгол Улсын Их Сургууль
  • Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
  • Монгол Улсын Боловсролын Их Сургууль
  • Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль
  • Хүмүүнлэгийн Их Сургууль
  • Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургууль
  • Нээлттэй Нийгэм ТББ /Соросын сан/-ийн номын сан
  • Хууль Зүйн Үндэсний Төв номын сан
 

 

  Lib4U PC Version
  програмыг хэрэглэж байгаа газрууд:

  • Эрдэнэтийн Технологийн Сургууль
  • Дарханы Технологийн Сургууль
  • Өвөрхангайн Технологийн Сургууль
  • Дарханы Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
  • Дархан Дээд Сургууль
  • Соёл Урлагын Дээд Сургууль /Соёлын коллеж/
  • Барилгын Коллеж
  • МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль
  • Сэрүүлэг Дээд Сургууль
  • Монгол Бизнес Дээд Сургууль
  • Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургууль
  • Тэнгэр Дээд Сургууль
  • Говь-Алтай аймгийн төв номын сан
  • Техник, Технологийн Коллеж
  • Газарчин Дээд Сургууль
  • Дорнод Дээд Сургууль

Lib4U програмыг хэрэглэгчдээс албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, сэтгэгдлүүдээс …

ШУТИС-ийн номын сангийн захирал Ч. Гульнар /Доктор, Профессор/:

ШУТИС-ийн хэмжээнд дөрвөн уншлагын танхим, хоёр номын фонд бүхий төв номын сангаас гадна төв рүүгээ шилэн кабелийн сүлжээгээр холбогдсон ҮТДС, КТМС-ийн номын сангуудад болон тусдаа сервертэй ХМТС-ийн номын санд програмын NET хувилбарыг, бусад МИС, Эрдэнэт, Дархан, Өвөрхангайн Технологийн Сургуулиудын номын сангуудад Lib4U програмын PC хувилбарыг тус тус хэрэглэдэг.

Lib4U програмыг хэрэглэснээр манай номын сангийн үйл ажиллагаанд маш олон дэвшил гарсны заримаас нь дурьдвал

  • Интернэтийн электрон каталогийг манай номын сангийн уншигчид буюу нийт багш, оюутнууд өргөнөөр ашигладаг бөгөөд шаардлагатай мэдээллээ цаг алдалгүй олж авсандаа талархалтай байдаг.
  • Номын сангийнхаа үйл ажиллагаанд зураасан кодны үйлчилгээний системийг бүрэн нэвтрүүлснээр номын санчдын бичиг цаас, бүртгэлийн гар ажиллагааг багасгаж илүү шуурхай, орчин үеийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлдэг болсон. 

МУИС-ийн номын сангийн эрхлэгч Д. Саранцэцэг:

… Lib4U програм нь ашиглахад хялбар, баркод нь энгийн laser принтерээр хэвлэгдэн гардаг ... програм хангамжаа байнга шинэчилж тухай бүрт нь заавар зөвлөгөө өгч байдаг ... номын фондын тооллого тооцоо хийх, төрөл бүрийн статистик үзүүлэлтийг гаргах зэрэг үйлдлүүд автоматаар хийгдэж бидний дотоод ажиллагааны цаг завыг ихээхэн хэмнэж байна. ...

ХААИС-ийн номын сангийн эрхлэгч Ж. Төмөртогоо:

... Манай номын сан нь 2002 оноос эхлэн Lib4U програмын хувилбаруудыг авч ашиглан ихээхэн амжилттай ажиллаж байна. ... програмыг ашиглан каталогийн цаасан карт, номын формуляр, зураасан код, уншигчийн зураасан кодтой үнэмлэх хэвлэн гаргадаг. ... Номын сангийн өдөр тутмын бүртгэлийг автоматаар хөтөлдөг. Програмаас уншигч, ирц, ном олголт, буцааж авсан номын мэдээллийг шинжлэх ухааны салбар, төрөл анги, хэл тус бүрээр нь гарган авч ажилдаа хэрэглэж байна. ... Програм нь түлхүүр үгээр хамгаалагдсан байдаг бөгөөд номын санчдын мэдээлэлд хандах эрх хэмжээг янз бүрээр тохируулах боломжтой, номын баазад ямар номын санч ном бүртгэсэн, засвар хийсэн гэдгийг мэдэж болдог нь ажлын хариуцлагыг дээшлүүлэхэд сайн талтай. ...

Нээлттэй Нийгэм Форум ТББ-ын Мэдээллийн менежер Д. Балжид:

… 2003 оны 6 сараас номын санд зориулсан Lib4U програмыг ашиглаж байна. Бид тус програмын тусламжтайгаар орчин үеийн номын сангийн үйлчилгээний ажлаа хөнгөвчилдөг. ...

Хууль Зүйн Үндэсний Төв номын сангийн номын санч М.Уянга:

Lib4U програм хангамжийг 2006 оны 6 сараас “Волвес” компаниас гэрээний үндсэн дээр авч ашиглаж байгаа бөгөөд энэ хугацаанд олон давуу талтай байна. ...

СЭЗДС-ийн номын сангийн эрхлэгч Г.Содгэрэл:

… Номын сангийн ном зүйн мэдээлэл болон ном ажиллах ажлуудыг маш их хөнгөвчилж хурдан шуурхай болгож байгаа нь өнөөгийн манай номын сангийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадаж байна. … Lib4U програм нь номын сангийн менежментийг боловсронгуй болгоход маш том түлхэц болсон гэж манай номын сангийн зүгээс үнэлж байна.

Lib4U програмыг ашигладаг номын сангуудын уншигч хэрэглэгчид ч мөн адил өндөр сэтгэгдэлтэй байдаг.

 


Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны Соёл, Урлагийн газрын мэргэжилтэн Б.Баяраа:

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас номын сангийн үйл ажиллагааг автоматжуулах зорилгоор зарласан тендерт LIB4U програм хангамж шалгарсан цагаас хойш 5 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Монголын 26 номын сан уг програм хангамжийг ашиглан, ном, мэдээллийн электрон каталогийн санг бүрдүүлэх, бар кодын туслалцаатайгаар асар их хугацаа, хөдөлмөр шаарддаг номын тооллогын ажлыг богино хугацаанд гүйцэтгэх, уншигчдад дотоод болон интернетийн сүлжээг ашиглан номын сангаар үйлчлүүлэх бүрэн боломжоор хангах болсон нь уншигч олны талархлыг хүлээж байгаа юм. Энэхүү програм хангамж нь жилээс жилд номын сангийн үйл ажиллагаа, уншигчдын эрэлт хэрэгцээ, үйлчилгээний онцлог, цар хүрээнд нийцэн өөрчлөгдөн шинэчлэгдэж сайжирч байгаа нь цаг үетэйгээ нийцэж байгааг дурьдах нь зүйтэй.


 
ВОЛВЕС ХХК, © 2001-2007

Хаяг: Улаанбаатар хот, Бага тойруу 49, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 422 тоот
E-mail: wolves@mail.mn
Утас: 976-99193456